24 цагийн Холтер зүрхний цахилгаан бичлэг
нь танд төрөл бүрийн хэм алдагдал илрүүлэх, эмгэг хэм алдагдлын тоолох, аминд аюултай хэм алдагдлыг илрүүлэх, шөнийн хугацаанд зүрхний талаас илрэх зовуурийг тодруулах, хоногийн нийт зүрхний цохилтын тоог хэмжих, зарим эмийн үр дүнг хянах зэрэг олон төрлийн ач холбогдолтой. Таны онцлогт хамааран эмч танд тохирох хугацааг буюу 1 хоногоос 7 хоног хүртэл хугацаанаас сонгож өгнө.